Aмьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ.

2011-04-01

Наран тогоруу 10-р анги

1.Эхийг анхааралтай сайн уншаад даалгаваруудыг гүйцэтгээрэй
2.Эхээс сонгож авсан өгүүлбэр,үсгийг эхтэй нь холбож уншиж даалгавруудыг гүйцэтгэ
3.Сонгох даалгаварын зөвхөн нэгийг сонгоорой


    Од түгэж,дулаахан шөнө болов.Хөрш айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав.Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй гэж би итгэнэ.Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий.Үерхдэг охин гэх юмуу,юу гэмээр юм бэ дээ.Булгын ганц модон доор түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг зохилон байв.Зүгээр нэг үеэрхэх бол юундаа ингэж зүрх булгилах билээ.Энэ дэлхий дээр амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр доор анир чимээ чагнаархан байдаг болов гэмээр.Хээр талд адуу янцгаана,мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж,ноход хөв хөв хуцна.Адуу нь адуугаа,мэлхий мэлхийгээ,нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт.Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө агаарт явах шиг чимээг гишгэлэн оддын гэрэлд сүүтгэнэн хүрч ирээд
    Цагаа буцалгах гэсээр удчихлаа.Чи их хүлээв үү? Гээд зайдуухан суув.Охин хоолой дээрээс чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ...
Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг,үгүй ч юм шиг...  Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй.Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа.Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг тогоруу нисэн явлаа.Нутгын минь нарны гэрлийг авч яваа тэдгээр улаан тогорууд алсын алсад нисэн одъё гэж намайг дуудан байх мэт
    Наран тогоруу! Хараач,тэр наран тогорууг !    

1.Эхэд манай монголчуудын ямар зан заншил харагдаж байна вэ?

А.Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсдог      Б.Алс явахдаа амьтдын дуу чимээг сонсдог     С.Алс хол явахдаа үерхдэг охинтойгоо уулзах
D.Одтой дулаан шөнө чимээ чагнан зогсдог           E.Булгийн ганц модон доор уулздаг

2.Зохиолын би баатар яагаад булгийн ганц модруу очсон вэ?

А.Ерөөл сонсох хөгшнийх тэнд байдаг          B.Хээр талд адуу янцгаахыг сонсох гэж         C.Алсын алсад нисэх тогоруудын цувааг харах гэж
D.Үерхдэг охинтойгоо уулзах гэж        E.Тэнгэрийн заадас харах гэж

3.Эхийн эхлэл гол төгсгөл хэсгүүдийн тулгуур өгүүлбэр бүхий хэсгийг ол

А.Салалтын салалт гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа
Энэ дэлхий дээр амьтан болгон ямар нэгэн юм хүлээж ийм одтой дулаахан шөнийн тэнгэр доор анир чимээ чагнаархан байдаг болуу гэмээр.
Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй гэж би итгэнэ
B.Од түгэж,дулаахан шөнө болов.Адуу нь адуугаа,мэлхий нь мэлхийгээ,нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт.
C.Наран тогоруу ! хараач,тэр наран тогоруу ! од түгэж дулаахан шөнө болов
Хээр талд адуу янцгаана,мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна.
Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй
D.Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй гэж би итгэнэ
Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө агаарт явах шиг чимээгүй гишиглэн оддын гэрэлд сүүтгэнэн хүрж  ирээд...
E.Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ
Цагаа буцалгах гэсээр удшихлаа
Хараач,тэр наран тогоруу!

4.Охины удаасны учир шалтгааныг олоорой
А.Тогоруудын цувааг харсаар           B.Уулзахаа мартсан            C.Одод түгэхийг хүлээсэн       D.Цагаа буцалгасан
E.Хөгшдийн ерөөлийг сонссон

5.Эхийн сэдвийг олоорой
А.Тогоруудын цуваа        B.Алдрай хонгор нас           C.Тэнгэрийн заадас              D.Өвгөдийн тухай          E.Амьтдын тухай

6.Эхийн гол санааг ол

А.Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсдог          B.Одод түгсэн шөнө дулаахан байдаг            C.Анхны хайр хүний сэтгэлд хамгийн үнэтэй
D.Хөгшдийг хүндлэн хадаг барих ёстой            E.Буцах шувуудын цувааг битий хар

7.Шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
А.тойруулал        В.төлөөлөл        С.хүншүүлэл        D. зүйрлэл    E.адилтгал

8. Байгалийн байдлыг зурагласан хэсгийг олоорой.
A.Од түгж,дулаахан шөнө болов         B.Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг тогоруу нисэн явна
C.Хээр талд адуу янцгаана         D.Нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт     E.Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа

9. А.Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг,үгүй ч мю шиг...       В.Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй        C.Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа
D.Охин хоолой дээрээс гарах чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ...           E.... улаан тогорууд алсын алсад нисэн одъё гэж намайг дуудан байх мэт

10.Аль хэсэгт би баатрын үнэлэмж илүү илэрч байна вэ?
А.Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг,үгүй ч юм шиг           В.Од түгж,дулаахан шөнө болов       C.Цагаа буцалгах гэсээр удчихлаа                     D.Чи их хүлээв үү?              E.Алс явах хүн хөгшдйн ерөөлийг сонсох ёстой

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1057 удаа

Сэтгэгдлүүд

2023-03-21 -

Бичсэн: отгоо (зочин)
ttt
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Эх хэлээрээ зөв сайхан ярьж бичиж сурах

Цаг хэд болж байна


Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Yahoo.nice
. altaa21
. suvdmaa_suugii
. jakina
. EJU_198589

Тоолуур

Миний блогийн 39978 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн